Л.Энхбуян агсанд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 09:41:22

"Жанцангийн Жанчив сан"-аас  ажил, үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Төв аймгийн ОБГ-ын аврах, гал унтраах 24-р ангийн гал сөнөөгч Л.Энхбуян агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлэв.

Тэрбээр 1995-2005 онд тус байгууллагад алба хашиж байгаад 2005 онд амь насаа алджээ.

Авран хамгаалах үйлст амь, биеэ зориулсан хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэх зорилготой  "Жанцангийн Жанчив сан" 2005 онд үүсч, энэ хугацаанд 15 хүний хамт олон, ар гэртэй уулзаж, сангийн нэрэмжит шагнал хүртээжээ.

Төв аймаг Ш. Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ