ОХУ-Иран хамтран ажиллах боломжтой

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-01-19 09:17:12

МОСКВА. /IRNA/.  Иранд авсан хориг арга хэмжээг цуцалснаар эрчим хүч, хөдөө аж ахуй, цэргийн аж үйлдвэрийн цогцолбор зэрэг хэд хэдэн салбарт Орос-Ираны хамтын ажиллагаа хөгжихөд тус дөхөм болно гэж ОХУ-ын Төв банкны албаны хүн ТАСС-д мэдээлжээ.

"Иранд авсан хориг арга хэмжээг зарим талаар цуцалсан нь эрчим хүч, хөдөө аж ахуй, батлан хамгаалах болон бусад салбарт Орос-Ираны хамтын ажиллагаа хөгжихөд тус дөхөм болохын сацуу хоёр орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ" гэж албаны хүн хэлсэн байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ