Техник сэтгэлгээтэй, шинийг санаачлагч сурагч Жаргалант сумаас тодорлоо

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 09:07:39

Ховд аймгийн Жаргалант сумын 1-р сургуулийн 12 а ангийн сурагч А.Сосорбарам  аймгийн Хүүхэд хөгжил Гэр бүлийн хэлтсээс шалгаруулдаг номинацуудаас Техник сэтгэлгээ шинийг сэдэгч,санаачлагч хүүхдээр шалгарлаа.

А.Сосорбарам  хичээлээс гадуур техник технологийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлж яваа анги хамт олон найз нөхдийн дунд нэр хүндтэй техник сэтгэлгээтэй оюунлаг хүүхэд юм. 

2015 онд Мэргэжлийн хичээлийн техник технологийн олимпиадад Тусгай байр эзэлж, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан медаль хүртжээ. А.Сосорбарам Булган суманд болсон техник сэтгэлгээ хөгжүүлэх уралдаанд “Камаз 4326 “загвараар үзэсгэлэн гаргаж оролцсон юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ