Дэлхийн нефтийн зах зээл хахаж байгаа хэдий ч олборлолт буурсангүй

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2016-01-19 07:07:09

ВЕНА. /Xinhua/. Дэлхийн нефтийн ханш унасан хэдий ч Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ олборлолт 2015 оны 12 дугаар сард хамгийн өндөр түвшинд байсныг тус байгууллагын сар тутмын тайлан харуулж байна.

12 дугаар сард ОПЕК-ийн олборлолт өдөрт 32.18 сая торх байсан нь өмнөх сарынхаас бага хэмжээгээр буурсан үзүүлэлт юм.

Дэлхийн нефтийн зах зээл хахаж байгааг тайланд дурдсан байна. 2015 онд нефтийн эрэлт өдөрт 92.92 сая торх байна гэж урьдчилан тооцоолж байсан боловч мөн оны нийлүүлэлт өдөрт 92.20 сая торх байжээ.

ОПЕК 2016 онд зах зээлийг тэнцвэржүүлэхээр төлөвлөж байна. “Ханш сул байгаа нь олборлолтод, ялангуяа, ОПЕК-ийн гишүүн биш орнуудад нөлөөлнө. Энэ жил дэлхийн эдийн засаг өнгөрсөн жилийнхээс сайжирч, нефтийн ханш өсөж магадгүй” гэж тус байгууллага мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ