“Бадраа-Хөгжил” сан химийн олимпиад явууллаа

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 16:06:33

Ховд аймгийн Дарви сумын бүрэн дунд сургууль 6-12 ангийн сурагчдын дунд химийн хичээлийн "Химийн Их Сорилго"-ыг "Бадраа-Хөгжил" сантай хамтран зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Дарви сумын уугуул малын их эмч Ванчиндоржийн Бадраагийн нэрэмжит "Бадраа-Хөгжил" сан нь Дарви сумын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд ингэхдээ хүүхдүүдийн боловсролыг дэмжих хэлбэрээр түлхүү оролцдог юм.

Б.Бадраагийн нэрэмжит химийн их сорилго олимпиадад 6-а Ба.Сайнзаяа, 6-а Ариунхишиг,  6-б Ч.Нямдаваа, 7-а Б.Ганзолбоо,7-а Т.Цэцэгсүрэн,7-а Г. Цэцэгжаргал,8-а Б.Нямсүрэн, 8-а Б. Билэгжаргал, 8-а Ч.Санжидмаа, 9-а А.Эрболд, 9-а Г.Цэцэгсүрэн,9-а Б.Болормаа,10-б Д. Ганцоож ,10-а А.Сүглэгмаа ,10-а Т.Норсонцэрэн,11-а А. Мөнхзаяа,1-б Л.Дашнамжил, 11-б Д. Сүрэнхорол нар шагналт байранд шалгарчээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ