Тайванийн шинэ Ерөнхийлөгч улсынхаа эв нэгдлийг бэхжүүлнэ гэж амлав

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-18 13:23:34

ТАЙПЕЙ. /CNА/. Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Ча Ин Вэнь, Тайванийн залуу од БНХАУ-ын далбааг намируулсантай холбоотой маргааныг дурдаад, улсынхаа эв нэгдлийг бэхжүүлнэ гэж амласан байна.

Тайванийн сөрөг хүчний Ардчилсан дэвшилтэт намын дарга тэрбээр олон улсын хэвлэлийн бага хурлын үеэр, 16 настай тайвань охин Өмнөд Солонгосын телевизийн шоу нэвтрүүлгийн үеэр БНХАУ-ын далбааг намируулсан нь тайваньчуудын дургүйцлийг төрүүлж, улмаар тэр охинд хариуцлага тооцож, доромжилсон хэргийг дурдаад, улсын эв нэгдлийг бэхжүүлэх нь миний үүрэг гэж мэдэгдсэн байна.

“Улс орны эв нэгдэл, хүч ямар их ач холбогдолтой болохыг энэ хэрэг надад байнга сануулж байх болно. Тайванийн тэргүүний хувиар улсаа эв нэгдэлтэй байлгах нь миний хүлээх хариуцлагын нэг юм” гэж тэрбээр мэдэгдэв.

Өмнөд Солонгосын охидын “Twice” хамтлагийн гишүүн, Тайванийн иргэн Жөү Зү Юй Өмнөд Солонгосын телевизийн шоу нэвтрүүлгийн үеэр БНХАУ-ын далбааг намируулсныхаа төлөө уучлалт гуйхаас өөр аргагүйд хүрсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ