Газрын төлбөрийн орлого 200-аад сая төгрөгөөр буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:41:39

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын арваннэгдүгээр хуралдаанаар 2016 онд төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 10280959,0 мянган төгрөгөөр баталснаас газрын төлбөрийн хэмжээг урьд оноос 200-аад сая төгрөгөөр бууруулж,1,482,4 сая 510,0 төгрөг хэмээн тогтов.

ГХБХБГ-ын мэдээлснээр энэ жилийн хувьд дуудлага худалдаагаар борлуулах газрын хэмжээ багассан тул төлбөрийн төлөвлөгөөг ийнхүү бууруулжээ. Хуульд заасны дагуу энэ онд 23877 газар эзэмшигч иргэн 91254,4 га, 466 төрийн байгууллага 56 мянга 61,1 га, 1865 аж ахуйн нэгж 269 мянга 905 га, 40 ашиглагч 6213 гаг тус бүр ашигласны төлөө дээрх орлогыг бүрдүүлэх юм байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ