Өнгөрсөн жил Мьянмарын “Шведагон” суваргад 517000 жуулчин очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЯНГОН. /Xinhua/. Энэ жил 40 гаруй орны 517 мянга гаруй жуулчин Мьянмарын “Шведагон” суваргад зочилсон байна гэж тус суваргын итгэмжит зөвлөл мэдэгджээ.
Жуулчдын дийлэнх нь Таиланд, Өмнөд Солонгос, Япон, Герман, Хятадаас ирсэн байна.
Өнгөрсөн 12 дугаар сард гэхэд 35 орны 63644 жуулчин суваргад зочилсны 15168 нь таиландчууд байжээ.
Гадаадын жуулчдаас олсон орлого 12 дугаар сард 385 мянган доллар хүрсэн байна.
Улирлын нээлтийн үеэр “Шведагон” суваргад гадаад болон дотоодын олон жуулчин ирдэг бөгөөд энэ нь Мьянмарын өв, уран барилга, уран баримал, урлагийн бүтээлийг агуулсан байгууламж юм.
Уг байгууламж нь бараг 2500 жилийн түүхтэй уран барилга бүхий хэдэн зуун сүм хийд, суварга, хөшөөнөөс бүрддэг ажээ.
Д.Нямтулга