БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Хавх” аянд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-01-13 15:06:54

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнөөдөр Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Нийт 60 гаруй сурагч гишүүнтэй клубын хүүхдүүд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өөрсдийн санаачилгаар өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулж, тэдгээр хавхаараа орон нутагтаа “Эх дэлхийн энх амгалан байг” нэртэй хөшөө байгуулжээ.

Сурагчид аяныг орон даяар 6 сарын хугацаанд явуулах, хавхны талаарх хууль хяналтын зохицуулалтыг хийж өгөх саналыг тавьсан юм.

Н.Батцэрэг сайд “Орчин цагийн боловсролын дээд хэлбэр бол та бүхний хийж хэрэгжүүлж байгаа байгаль эх дэлхийгээ хайрлах, ховор ан амьтнаа хамгаалах тэр дундаа байгаль экологийн тэнцвэрт байдал хангагдаж байгаа эсэхийг хамгийн тодоор харуулж байдаг индикатор амьтан болох цоохор ирвэсийг хамгаалж байгаа үйл хэрэг” гэдгийг онцлоод сурагчдын тавьсан хүсэлтийг хүлээн авч ажил хэрэг болгон дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ