Ичиножёо А.Ичинноров, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-13 12:27:07

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны нэгдүгээр сарын башё гурав дахь өдрийн барилдаанд хоёр өдөр дараалан унаад байсан Ичиножёо А.Ичинноров Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр давж, шинэ оны анхны даваагаа авлаа.

Энэ өдөр их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи нар учраа бөхөө давсан бол ёкозүна Какүрюү Аминишикид уналаа. Нацү башёг Их аварга Хакүхо, озэки Котошёогикү  нарын зургаан бөх нэг ч унаагүй тэргүүлж байна. Ёкозүна Харүмафүжи, Какүрюү, озэки Кисэносато, Гоэйдо, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын бөхчүүд нэг унаатай нэхэж байна. Дээд зиндаанд найм, жюүрёд зургаан монгол бөх барилдаж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ