УЕПГ-т УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү шаардах бичиг хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-12 17:36:39

Өнөөдөр үдэд УЕПГ-т УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хүрэлцэн ирж, хуулийн байгууллагатай холбоотой иргэдийн өргөдөл, хариу нэхсэн шаардах бичгийг хүлээлгэн өгөв.

Уг нь Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардуулан өгөх байсан ч эзгүй байсан тул Ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай О.Баасанхүүтэй биечлэн уулзаж, шаардах бичгийг хүлээн авлаа. Дээрх нөхдийн албан ярианы үед сэтгүүлчдийг оруулаагүй бөгөөд уулзалт дуусах  үеэр зөвхөн гэрэл зурагчдыг нэвтрүүлсэн юм. Хэвлэл мэдээллийн ажилтны хэлснээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд дээрх шаардах бичгийн  хариуг хуулийн хугацаанд, зохих асуудал бүрт хяналт тавьж, шалгаад өгөхөөр болжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ