“Эрдэнэт үйлдвэр”-т шилэн дансны хууль хэрэгжүүлэхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-12 17:21:55

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Шилэн дансны хуулийг биелүүлэхийг шаардан тус компанийн ҮЭ-ээс мэдээлэл хийв.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн Ил уурхайн ҮЭХ-ны дарга П.Баттөр тус компанийг монгол ажилчдын цалинг нэмж, шилэн дансны хууль хэрэгжүүлэхийг шаардаж буй аж. 

Тэрбээр, “Тус үйлдвэр нийт борлуулалтын орлогынхоо 8 хувийг ажилчдынхаа цалинд зарцуулдаг. Үлдсэн 92 хувийг хэрхэн зарцуулж байгааг шилэн дансны хуулийг хэрэгжүүлснээр ил болно. Дэлхийн бусад оронд уул уурхайн үйлдвэрүүд нийт ашгийнхаа 20 хүртэл хувиар ажилчдаа цалинжуулдаг. Иймд манай Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой. Уурхайчдын цалин хөлсийг нэмэх, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардсаны төлөө Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлж, уурхайчид ҮЭ-ийн байгууллагаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боймолсон үйл ажиллагаа гэж үзэж байна” гэв.

Тэрбээр тус үйлдвэрийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардахад үйлдэрийн удирдлагууд түүнийг үйлдвэрийн нэр хүндэд халдсан гэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж. 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ