“Спрайт хөгжлийн лиг”-ийн аваргаар “Андхо” баг шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ"Спрайт хөгжлийн лиг” гурван сарын хугацаанд явагдаж өнгөрсөн бямба гарагт аваргын төлөө З.Тулга эзэнтэй “Андхо”, З.Бүдханд эзэнтэй “Ариг Монголианс” багуудын шийдвэрлэх гурав дахь тоглолт Спортын төв ордонд боллоо.
Спрайт хөгжлийн "D" лигийн аваргаар З.Тулга эзэнтэй "Андхо" баг Бүдханд эзэнтэй Ариг Монголианс багийг 2:1 харьцаатай хожиж аварга багаар тодорлоо. “Спрайт хөгжлийн лиг”-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үед 65 баг 1000 гаруй тамирчидын дундаас шалгаруулсан “Шилдэг” тамирчид тодорлоо. “Үнэ цэнэтэй тоглогч”-оор “Андхо” багийн тоглогч, спортын мастер Д.Төгөлдөр шалгарсан юм.
Д.Өлзий