Өмнөд Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-11 15:24:20

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын цэргүүд болон Өмнөд Солонгосын цэргүүдийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Ли Су Жин мэдэгджээ. Тэрбээр Өмнөд Солонгост байрлаж буй Америкийн цэргийн командлагч, генерал Керитс Скапароттийн хамт Осан хот дахь Америкийн агаарын баазад очсон байна.

“Умард Солонгос цөмийн туршилт явуулсны дараа тус улсын цэргүүд гэнэтийн өдөөн хатгалга явуулж болзошгүй” гэж Ли Су Жин онцлон дурджээ. Үүнтэй холбоотойгоор “Умардын ямар ч өдөөн хатгалгыг сөрөн зогсож, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд” цэргүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалтай байх ёстой гэж тэрбээр хэлсэн байна.

Умард Солонгостой залгаа хилийн бүсэд явуулдаг суртал ухуулгаа Өмнөд Солонгос нэгдүгээр сарын 8-нд сэргээсэн билээ. Энэ шийдвэрийг нэгдүгээр сарын 6-нд Пхеньян цөмийн туршилт явуулсны хариуд гаргасан юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ