Сирийн бүслэгдсэн хотод НҮБ тусламж илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-11 12:50:27

НҮБ. /BBC/. Босогчид хяналтдаа авч, Засгийн газрын цэргүүд бүсэлсэн Сирийн Мадайя хотод  хүмүүнлэгийн тусламж хүргэх автомашины цувааг НҮБ даваа гарагт илгээнэ.

Тус байгууллагын мэдээлснээр, хотод нэг сар хүрэлцэх хүнсний бүтээгдэхүүн болон эм хэрэгсэл хүргэх аж. Тус хотоос гадна босогчдод бүслэгдсэн хоёр тосгонд тусламж хүргэнэ.

Сирийн Засгийн газар Мадайя хотод хүмүүнлэгийн тусламж оруулахыг урьд нь зөвшөөрсөн байна.

Тус хот “Сирийн чөлөөт арми”-ийн босогчдын хяналтад хэдэн жил байгаа юм.

“Сирийн чөлөөт арми” нь босогчдын бүлэглэлүүдээс бүрддэг бөгөөд тэдний зарим нь Өрнөдийн орнуудаас болон Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгч бусад орноос цэргийн тусламж авдаг.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ