Хотын төвийн замаа засварлан шинэчилж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 19:02:14

Таван тойрог замаар хөгжлөө төлөвлөсөн Баруун-Урт хотын төвийн 4 км хуучин засмал зам, 7 уулзварыг шинэчлэн засварлаж  хатуу хучилттай болгох ажил хийгдэж байна.

Хэдийгээр төсөв хөрөнгийн хүндрэлтэй байгаа ч  орон нутгийн төсөвт хөрөнгө дайчлан босгох замаар зам засварын ажлыг  богино хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.  Мөн 5 дугаар тойргийн дагуу 10 км урт төмөр хаалт босгож   хотоос гадагш  орж гарсан замбараагүй  олон замын хөдөлгөөнийг журамлаж өгсөн байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд