Керри: Иранд авсан хоригийг цуцлах өдөр ойртож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-08 12:51:47

ТЕГЕРАН. /IRNA/. Иран өгсөн амлалтаа биелүүлж байгаа учраас тус улсын цөмийн гэрээ удахгүй хэрэгжиж эхэлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдсэн байна.

Тегеранд авсан хориг арга хэмжээг цуцлахад ч АНУ мөн бэлэн байгаа гэж тэрбээр мэдэгджээ.

“5+1” бүлэг /АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ, Герман” болон Иран өнгөрсөн долдугаар сард тус улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн хэлэлцээг эцэслэж, гэрээ байгуулсан билээ.

Уг гэрээний хүрээнд, Ираны цөмийн хөтөлбөрийг НҮБ хүлээн зөвшөөрч, тус улсын уран баяжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон хэдий ч эдгээр үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоосон байна. Үүний хариуд Иранд авсан хориг арга хэмжээг цуцлах юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ