Сургуулийн автобусаар 7000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2016-01-08 12:07:31

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар 2012 оны 8 дугаар сараас эхлэн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай автобусаар  тээвэрлэж эхэлсэн.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дунд оврын тусгай зориулалтын 10 автобусыг худалдан авч захын хорооллын 10 сургуульд хүргүүлж үйлчилгээ үзүүлсэн байна.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд сургуулийн автобусаар нийт 33 сургуулийн 3424 хүүхэд үйлчлүүлсэн бол энэ хичээлийн жилийн байдлаар 7 дүүргийн 4 цэцэрлэг, 54 сургуулийн 133 автобусаар давхардсан тоогоор 7276 суралцагч үйлчлүүлжээ. Үүнээс  төрийн бус өмчийн  28, төрийн өмчийн 26 сургуулийн, төрийн бус өмчийн 3, төрийн өмчийн 1 цэцэрлэг автобусны  үйлчилгээтэй болжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ