Албан тушаалтны нэр барьж залилан хийгчдээс сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-08 11:24:20

Сүүлийн үед албан тушаалтнуудын нэрийг барьж мөнгө завшдаг зальдагчид олшрох болжээ. Зарим залилагчийг  цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаярын нэрийг барьж Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Булган, Дархан-Уул, Төв аймгийн сумаар явж, "2014 оноос эхлэн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих төсөлд шалгарсан тул гаалийн хураамж төлөх шаардлагатай байна" гэж худал хэлж мөнгө шилжүүлж авсан нь тогтоогдсон сэжигтэй этгээдийг цагдаагийнхан баривчилжээ. Энэхүү зальт этгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа ч хууран мэхлэх үйлдлээ давтсан байх юм. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ