Сар шинийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй байгууллага оролцож байна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2016-01-08 10:43:12

Монгол түмний уламжлалт “Цагаан сарын баяр”-ыг угтан “Глобал Ивэнт” компаниас зохион байгуулж буй “Сар шинэ 2016” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдөр Мишээл экспо төвд эхэллээ.

Энэхүү өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд айраг, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, эсгий сүлжмэл эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, тавгийн идээ чихэр, гоо сайхан, бэлэг дурсгал гэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн худалдаалах юм. Мөн “Өгөөж”, “Бамбууш”, “Мон Сүү”, “Суман Гүн”, “Талх Чихэр”, “Мон Крем” ХХК, Макс групп, Монос косметик зэрэг томоохон компаниуд болон хувиараа бизнес эрхлэгч нийт 130 гаруй байгууллага өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулан бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн анхдагч үнээр худалдаална.

Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ