Ираны мэдэгдэлийг Саудын Араб эрс эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-08 09:05:07

САНА. /NHK/. Йемен дэх манай Элчин сайдын яаманд Саудын Арабын нисэх онгоцууд агаараас цохилт өгсөн гэж Иран мэдэгдсэнийг Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчин эрс эсэргүүцжээ.

Саудын Арабын бөмбөгдөлтөд Йемений нийслэл Сана хот дахь манай Элчин сайдын яам өртөж, сүйдсэн бөгөөд нэг ажилтан шархадсан гэж Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн байна.

Йеменд өнгөрсөн гуравдугаар сард дэгдсэн иргэний дайнд оролцогч шиит босогчдын байрлалд Саудын Араб болон Арабын эвслийн орнууд агаараас цохилт өгч байгаа билээ. Шиитүүдэд Иран дэмжлэг үзүүлж байгаа юм.

"Ираны мэдэгдэл худлаа бөгөөд эвсэл тус улсын Элчин сайдын яамны ойролцоо ямар ч ажиллагаа явуулаагүй. Ираны Элчин сайдын яаманд ямар ч хохирол учраагүй бөгөөд аюулгүй байгаа" гэж Саудын Арабын агентлаг өчигдөр мэдээлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ