Азийн өсвөрийн шатарчид Улаанбаатарт чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар хотноо ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн хотод “Al Ain Classic-Masters 2015” дэлхийн их мастеруудын шатрын тэмцээн болж 31 орны 127 шатарчид оролцож оюун ухаан, ур чадвараа сорьсон юм. Тус тэмцээний үеэр өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг авсан байна.
Д.Өлзий