Лос-Анжелес хотын захад онцгой байдал зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-07 10:07:02

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Газар доорх агуулахаас метаны хий шүүрсний улмаас Лос-Анжелес хотын захын дүүрэгт онцгой байдал зарлажээ.

Метаны шүүрлийг зогсооход “шаардлагатай бүх арга хэмжээ”-г авах үүрэг Калифорни муж улсын захирагч Жерри Браун өгсөн байна.

Өнгөрсөн 10 дугаар сараас шүүрч эхэлсэн метаны хийн улмаас олон хүн өвдөж, 2000 гаруй айл өрх гэрээ орхин нүүжээ.

Уг агуулах Лос-Анжелес хотын захын Портер Рэнч дүүрэгт байрладаг ажээ.

Агуулахаас шүүрсэн хий маш хурдацтай агаарт тархаж байгаа бөгөөд Калифорни муж улсын метаны ялгарлын дөрөвний нэгийг дангаар бүрдүүлж байна. Метан нь маш хүчтэй хүлэмжийн хий юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ