Сири дэх террористууд химийн зэвсэг ашиглаж байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-06 11:30:30

МОСКВА. /SANA/. Сири дэх “Лалын улс” болон бусад террорист бүлэглэл химийн зэвсэг ашиглаж байж болох тухай таамгийг нотлох хэргүүд нэг бус удаа болсныг Москва ажигласан гэж Оросын Гадаад хэргийн яамны Зэвсэг үл дэлгэрүүлэх болон хянах газрын дарга Михаил Ульянов хэлжээ.

Террористууд химийн зэвсэг ашигласан байж болзошгүй хэрэг явдлуудын дунд 2013 онд Сирийн Алеппо мужийн Хан аль-Ассальд болсон халдлага, Зүүн Гоутад болсон халдлага багтаж байгааг Химийн зэвсгийг хориглох байгууллагын /OPCW/ сүүлд хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан Ульяанов ингэж хэлжээ.

Зарин хий /фосфортой хордуулагч бодис/ болон төстэй хорт бодист хордсон сиричүүдийн асуудлыг хянан шалгах хэрэгтэй бөгөөд зэвсэгт бүлэглэлүүд үүнд буруутай гэж Москва үзэж буйг тэрбээр илэрхийлээд террористууд химийн зэвсэг хэрэглэж байгааг нотолсон баримт чамлахааргүй байгааг тэмдэглэв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Химийн зэвсгийг хориглох байгууллагад энэ асуудлаар Сирийн Засгийн газар хэд хэдэн тайлан илгээснийг болон Сири дэх террористууд зарин хийг Туркээс авсан байж болох талаар Туркийн парламентын гишүүн мэдэгдсэнийг Ульяанов иш татаж, мөрдөн шалгах хэрэгтэй гэлээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ