Өршөөгдсөн иргэд, суллагдах дөхсөн хоригдлыг сургалтад хамруулжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-06 11:17:00

Өршөөлийн тухай хуулиар хорихоос суллагдсан тргэдийг сургалтад хамруулна гэдгээ  Хөдөлмөрийн яамнаас мэдээлж байсан. Тус яам болон Нийслэлийн хөдөлмөрийн газар хорих ангиас суллагдсан болон суллагдах хугацаа нь болж байгаа иргэдэд зориулсан “САЙХАН АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ АЯН”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, “Саруул Ухаан” ТББ, “Нийгэм маркетинг” ТББ, “Монголын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай хамтран өршөөгдсөн иргэдэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд 9 хорих ангийн 1072 хүмүүжигчийг сэтгэлгээ өөрчлөх сэтгэл зүйн сургалтанд, суллагдсан 819 иргэнийг нийгэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төсөл боловсруулах сургалтанд хамруулаад байна. Энэ хугацаанд ажил хийх хүсэлтэй 122 иргэн ажил хайж бүртгүүлсэн. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй 57 иргэний төслийг хүлээн авчээ. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулж бизнесээ эхлэх гарааны санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх юм байна. 

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ