Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байна

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 15:12:15

Шинэ оны маргааш нь буюу энэ сарын 2-нд Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны харьяа малчин Д.Дамирангийн гэрт зуух нь дэлбэрч гэрт унтаж байсан 6 настай охин түлэгджээ.

Охины биеийн 80 хувь түлэгдсэн бөгөөд асаж байгаа галаас охиноо аварч гаргасан аав нь мөн түлэгдсэн байна. Аав нь охиноо тэврэн тусламж дуудах гэж 3 км гаруй газар гүйхдээ түлэгдэлтэн дээрээ нэмэн хайрагдсан байдалтай эмнэлгийн бараа харжээ. Аав охин хоёрын биеийн байдал хүнд байгаа бөгөөд аав нь хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүл нь боломж тааруу бөгөөд эмчилгээний зардалд нэлээд мөнгө хэрэг болж байгаа аж.

Тиймээс Баянхонгорчууд тэдэнд туслах аяныг өрнүүлж, элэг нэгт ахан дүүстээ тусламжийн гараа сунгах уриалга гаргажээ. Аав охин хоёрт туслах буянт хүмүүс Төрийн банк 232100278756 /Д.Дамиран /, Хаан банк 5225256098 / Ц.Оюунчулуун / дансанд хандив өргөж болох юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ