Улсын сайн малчинд 7 хүний нэр дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 12:11:49

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, нэр бүхий малчдыг “Улсын сайн малчин” цолоор шагнуулахаар материалыг хэлэлцэн ХХААЯ-нд хүргүүллээ.

Өвөрхангай аймгийн хөдөө аж ахуйн салбар нь хонин жилд “Монгол мал” хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, Мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлого” зэргийг амжилттай сайн хэрэгжүүлж, оны эхний малыг 99,7 хувиар онд оруулан 1407,0 мянган төл бойжуулж малынхаа тоогоор улсад тэргүүлээд байна. Энэхүү амжилтыг гаргахад малчин түмний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл салшгүй холбоотой холбоотой болохыг удирдлагууд хэлж байв.

2015 он буюу хонин жилд малынхаа тоо толгойг өсгөн чанарыг сайжруулж, бусад залуу малчдыг малжуулахад томоохон хувь нэмэр оруулж, даатгал, татвараа цаг хугацаанд нь төлөн нийгмийн хариуцлагаа сахин биелүүлсэн тэргүүний долоон малчныг дээрх хүндтэй шагналд тодорхойлон уламжилж байна. 

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ