Журам зөрчсөн машиныг ачиж, зөөж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-04 13:02:51

ШӨХТГ-аас шаардсаны дагуу машин ачих “шийтгэл”-ий гзогсоон нэг хэсэг машин ачигчид сул зогссон юм.  Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх тухай шинэчилсэн журам энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна.

Амралтын өдрүүдэд замын хөдөлгөөн харьцангуй тайван, журмыг зөрчсөн тохиолдол гарсангүй. Харин ажлын өдөр эхэлсэн өнөөдрөөс зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу зогсоолгүй газар, бусдын хөдөлгөөнд саад учруулахуйц байрлуулсан автомашиныг 08:00-20:00 цагийн хооронд ачиж, зөөж, шилжүүлэх ажиллагаа эхэлсэн байна. Шинэ журмаар зөрчилтэй мотоцикл 30 мянган төгрөг, суудлын автомашин, микро автобус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60,000 төгрөг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90,000 төгрөгөөр ачих юм. Тээврийн хэрэгслийг саатуулах байрны төлбөр эхний өдөр 3000-20,000 төгрөгийн хооронд байхаар тогтоосон. Гудамжинд ганц нэг машиныг ачиж, зөөж яваатай тааралдав. Шинэ журам хэрэгжиж эхэлжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ