Шилдэг уран баримлуудыг хотын гудамж талбайд байршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-04 10:38:47

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар уран баримал - 2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо.

Энэхүү наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд  наадамд нийт 45 уран бүтээлч 87 бүтээлээр оролцов. Уралдаанд шалгарсан бүтээлийг Монголын Урчуудын эвлэлийн хорооны А, Б урлангийн танхимд бодит хэмжээсээр урлан шилдэг 10 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд байршууллаа.

Нэгдүгээр байранд шалгарсан Л.Гантөмөрийн “Анчин” бүтээлийг Нисэх Яармагийн замд байрлуулав. Хоёрдугаар байранд шалгарсан Ж.Болортүвшингийн “Салхин сар” бүтээлийг Турк, Монголын цэцэрлэгт хүрээлэнд, гуравдугаар байранд шалгарсан Д.Халиуны “Галбингаа”, Б.Цогжавхлангийн “Аялгуу” бүтээлийг 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэн, ХБК-ийн зүүн урд талбайд байршуулав.

Уран баримал нь хотын үзэмжинд өнгө нэмэхээс гадна түүх соёл, ёс заншил, сэтгэлгээний урлагийг иргэдэд таниулж буйгаараа ач холбогдолтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ