Энэтхэгийн Манипурт хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2016-01-04 10:12:29

ИМФАЛ. /BBC/. Мьянмар болон Бангладеш улстай хил залгаа орших Энэтхэгийн зүүн хойд нутгийн Манипур мужид 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлжээ.

Манипур мужийн төв Имфал хотоос баруун хойш 29 км зайтай оршдог нутагт ням гарагт орон нутгийн цагаар 4 цаг 35 минутад газар хөдлөлт болсныг тус төв мэдээллээ.

Бүс нутаг даяар хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ.

Бангладешт олон хүн орон гэрээ орхисон тухай Дака хотод ажиллаж буй сэтгүүлч Салман Саид мэдээлсэн юм.

Энэтхэг болон Евразийн хавтангуудын мөргөлдөөний улмаас тус бүс нутагт олон удаа хүчтэй газар хөдлөлт болж байсан түүхтэй юм. Жил бүр хоёр хавтан 4-5 см-ээр ойртдог байна.

Пакистаны захиргаанд байдаг Кашмирийн нутагт 2005 онд 7.6 баллын хүчтэй газар хөдөлж, 75 мянга гаруй хүн амиа алдаж байсан юм.

Балбад урьд өмнө нь болж байгаагүй хамгийн хүчтэй газар хөдлөлт 2015 оны 4 дүгээр сард болох үеэр 9 мянган хүн амиа алдаж, 900 мянга орчим орон сууц нурсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ