АНУ Сири, Ирак руу тусгай хүчнээ илгээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-02 17:09:14

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Засгийн газар Сири болон Иракт өгч буй агаарын цохилтоо эрчимжүүлж, “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэх тусгай хүчнээ тус улсууд руу илгээж байна.

11 дүгээр сард Парис хотод болсон халдлагын дараа Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд өгч буй агаарын цохилтоо АНУ эрчимжүүлсэн байна.

Өнгөрсөн сард өгсөн агаарын цохилтоор “Лалын улс” бүлэглэлийн 10 толгойлогчийг устгасан гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн билээ.

Ирак болон Сири рүү хуурай замын хүчин илгээх төлөвлөгөө байхгүй гэж Обамагийн засаг захиргаа мэдэгдсэн хэдий ч тусгай ажиллагааны хүчний 3500 цэргээ Ирак руу, 50 орчим цэргийг Сири рүү илгээж байна.

Нэг жил үлдээд байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Обама Сири болон Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж магадгүй гэж шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ