Адууны шир 500 төгрөг болтлоо унажээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
batsaikhan@montsame.mn
2016-01-02 13:31:13

Малчид  малын арьс шир, түүхий эдээ өмнөд хөрш рүү гаргаж хэдэн төгрөг цуглуулдаг. Тэгвэл сүүлийн хоёр жил малын арьс ширийг гадагш гаргахыг хязгаарласан билээ.

Үүнээс болж малчид малынхаа арьс, шир, түүхий эдийг хаяандаа хураан муутгаж илжрүүлэх энүүхэнд болжээ. Зарим ченжүүд маш хямдаар малын арьс шир авч байгаа ч мөн л агуулах зоорьт багтахгүй, их хэмжээний арьс шир муутгаж буй тухай хэлж байсан. Саяхан Засгийн газар адууны ширийг энэ оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5 хүртэл өмнөд хилээр гаргахыг зөвшөөрсөн юм. Гэвч адууны ширний үнэ 500 төгрөгөөс илүү гарахгүй байгаад малчид  бухимдангуй сууна.

Холбоотой мэдээ