Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсны ойгоо Ким Жөн Ун тэмдэглэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-31 10:43:15

ПХЕНЬЯН. /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун улсынхаа Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсны дөрвөн жилийн ойгоо өчигдөр тэмдэглэжээ.

Тэрбээр өөрийн эцэг Ким Жөн Ирийг таалал төгссөний дараа буюу 2011 оны 12 дугаар сарын 30-нд Умард Солонгосын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсон юм.

Цэргийн ангидаа шалгалт хийж буй түүний зургийг Умард Солонгосын улсын төв телевизээр үзүүлсэн байна.

Солонгосын дайныг зогсоосон түр гал зогсоох гэрээг найрамдлын гэрээгээр солих Умард Солонгосын саналд хариу өгөөгүй байна гэж  АНУ-ыг дээрх телевиз буруушаажээ.

Мөн Умард Солонгосын пуужингийн хөгжилд оруулсан Кимийн хувь нэмрийг тус телевиз сайшаан магтсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ