Турк цэргээ гаргах хэлэлцээрээ үл хүндэтгэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАГДАД. /Reuters/. Иракийн умард нутгаас цэргээ гаргах хэлэлцээрээ Турк үл хүндэтгэж байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд Ирак цэргийн хариу арга хэмжээ авна гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдэв.
“Лалын улс”-тай тэмцэж буй Иракийн бие бүрэлдэхүүнийг тус улсын Мосул хотын ойролцоо Башика хуаранд турк цэргүүд бэлтгэж буй юм. Уг хуарангийн аюулгүй байдлыг зузаатгахаар энэ сарын эхээр 150 цэргээ Турк илгээсний дараа хоёр орны хооронд дипломат маргаан дэгдсэн билээ.
Цэргээ эргүүлэн татна гэж Туркийн төлөөлөгч амласныг Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади Туркийн Ерөнхий сайдтай утсаар ярихдаа хэлсэн байна.
Рамади хотын төвийг чөлөөлсөнд Абадид Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу баяр хүргэсэн бөгөөд олон ялагдал амссан армиа сэргээх зорилготой Иракийн удирдагчийн стратегийг бататгах ялалт хэмээн тэмдэглэжээ.
Х.Аминаа