Шинэ он гарахад дэлхийн хүн ам 7.3 тэрбум орчим болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-31 09:51:57

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Дэлхийн хүн ам 2016 оны нэгдүгээр 1-нд бараг 7.3 тэрбум болно гэж АНУ-ын Хүн амын тооллогын товчооноос мэдээлжээ.

Нэгдүгээр сарын 1-ний байдлаар урьдчилан таамаглаж буйгаар дэлхийн хүн ам нэг жилийн хугацаанд 78 саяар буюу 1.08 хувиар өсч 7 тэрбум 295 сая 889 мянга 256 болох аж.

Шинэ он гарахад АНУ-ын хүн ам нэг жилийн хугацаанд 2.47 саяар буюу 0.77 хувиар өсч 322 сая 762 мянга болно. 2010 онд хамгийн сүүлд явуулсан хүн амын тооллогоос хойш  Америкийн оршин суугчдын тоо 14 сая орчмоор өсчээ.

Хүн амын тоогоор Хятад улс /1.367 тэрбум/ дэлхийд тэргүүлж байгаа бол тус улсын дараа Энэтхэг /1.252 тэрбум/, АНУ, Индонез, Бразил, Пакистан, Нигери, Бангладеш улс орж байна. ОХУ 142.423 сая хүн амаараа есдүгээр бичигдсэн бол 10 дугаарт Япон оржээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ