Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-29 21:01:29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

Өнөөдрийн барилдаанд улсын цолтой 47 бөх, аймаг, цэргийн арслан 65 болон аймаг цэргийн заан, харцага, начин зэрэг шилдэг 128 бөх зодоглосон. Шөвгийн дөрөвт улсын аварга Г.Эрхэмбаяр улсын заан Ч.Санжаадамбыг амалсан бол улсын арслан Н.Батсуурь улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунаж үлдсэн.

Дашрамд хэлэхэд, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайхан 2013 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаярыг даван түрүүлж байжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ