Моди Пакистанд гэнэтийн айлчлал хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-27 13:28:15

ИСЛАМАБАД.  /Xinhua/. Энэ сарын 25-нд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Афганистанд айлчлаад эх орондоо буцах замдаа Пакистанд гэнэтийн айлчлал хийжээ.

Тэрбээр тус өдрийн өглөө твиттер хуудсандаа, “өнөөдөр үдээс хойш Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж бичжээ.

Уг айлчлал нь Модигийн хувьд Ерөнхий сайд болсноос хойш Пакистанд хийсэн анхны айлчлал бөгөөд өнгөрсөн 11 жилд Энэтхэгийн Ерөнхий сайд тус улсад анх удаа айлчилсан үйл явдал юм.

Хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд Пакистанд энхийг тогтоож, хурдацмал байдлыг намжаах замаар гадаад харилцааг нь сайжруулах хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдсэн байна.

Мөн хоёр улсын харилцаанд дэвшил гарах нь Өмнөд Азийн энх тайван болоод хөгжил цэцэглэлтэд ихээхэн тустай гэж шинжээчид үзэж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ