Дулааны өртэй он дамжих нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 17:00:24

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын дулааны шугам жигд ажиллаж эхлэв. Энэ бол шинэ зуух зэрэг тоног төхөөрөмжийг нэмж байрлуулан, засварыг цаг тухайд нь найдвартай хийж, нүүрсний боломжийн нөөц бүрдүүлж авсаны үр дүн мөн гэдгийг «Эрчим» компанийн захирал Д.Мурат ярьж байна.

Гэтэл дулааны хэрэглэгчид дулаан ашигласныхаа төлбөрийг цаг тухайд нь хийж өгөхгүй байгаа нь хэвийн ажиллагаанд нь саад бэрхшээл учруулдаг байна. Одоогоор 400 сая төгрөгийн авлагатай байгаагийн ихэнхийг ЕБ сургуулийнх эзэлж байгаа бол Хөгжимт драмын театр энэ компанид 124 сая төгрөгийн өглөгтэйгээр шинэ онтой золгох болоод байна.                                                                                            

     Ш.Айзаря

Холбоотой мэдээ