Цэлцэгнүүр худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-12-23 12:41:53

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ний БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-н 10.3.1 дах заалтыг зөрчиж байгааг тогтоожээ. Мөн “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авалт хийлгэхээр шийдвэрлэж, 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжлэн, худалдаалтыг зогсоож, тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторын шинжилгээнд хамруулсан байна.

Иймд ард иргэдэд тус бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ