Хорь гаруй төсөл хэрэгжиж байна

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 10:09:38

Баян-Өлгий аймагт энэ оны эхээр жижиг дунд үйлдвэрлэл явуулахаар 74 төсөл ирсэнээс 26 төслийг шалгаруулан 500 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Төслийг шалгаруулдаг аймгийн Засаг даргаар толгойлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй комисс бий. Гэтэл хэрэгжүүлж чадахгүй гэсэн шалтгаанаар гурав нь зээл авахаас татгалзсан, бусад нь хэрэгжүүлээд эхэлжээ.

 -Ийм төслийг 2009 оноос санхүүжүүлж эхэлсэн. 2015 оноос Аж үйлдвэрийн яам энэ салбарыг хариуцдаг болсон. Төслийн хэрэгжилтийн явцад бид жилд хоёр удаа үзлэг шалгалт хийдэг. Ундаа, ариун цэврийн цаас, эсгий үйлдвэрлэх зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төсөл авсан зургаан аж ахуйн нэгжийн ажил хангалтгүй байна. Төсөл өмнөх онуудад барилгын салбарт ахиу олгогдож байсан бол одоо бусад салбарт чиглүүлнэ. Төсөл авахын тулд албан ёсны аж ахуйн нэгж байх, ажлын байртай, бүтээгдэхүүнийг нь худалдан авагчтай, бүтээгдэхүүн нь орчин цагийн хэрэгцээнд нийцсэн байх шаардлага тавигдна гэж аймгийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн С.Лара ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ