Мал бөхөн хоёрын бэлчээрийг зөв хослуулахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 17:10:17

Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрууд Дэлхийн байгал хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран бөхөн нутагшдаг сумдад сэдэвт ажил зохион байгуулж байна.

“Малчны ухаан газар тэнгэрээ шинжихээс эхэлдэг” сэдэвт сургалт сурталчилгааны ажлыг Дарив, Тонхил, Баян-Уул, Хөхморьт, Халиун, Шарга, Төгрөг сумдад энэ сарын 4-нөөс эхлэн эко клубын сурагчид,  малчдын дунд мини парламент хэлбэрээр зохион байгуулж байгаа ажээ. Мөн зарим сумдад малчдын зөвлөлгөөн зохион байгуулж, малчдыг олноор нь хамруулж газар, тэнгэрийн байдлыг ажигладаг ахмад малчдын арга ухааныг хэрхэн уламжлах, бөхөн бүхий нутгийнхан нэн ховор амьтнаараа бахархах, мал бөхөн хоёрын бэлчээрийг зөв хослуулж ирсэн арга уламжлалыг хадгалахын чухлын талаар саналаа солилцсон байна.  

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ