Мал хулгайлах гэмт хэргээс сэрэмжлүүлэхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 11:30:10

Төв аймгийн Прокурорын газар малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий зөвлөмжийг малчдад хүргэж эхэллээ.

Зөвлөмжийн эхэнд тус аймагт сүүлийн долоон жилийн хугацаанд 4460 толгой мал хулгайд алдагдсанаас 2014 онд адуу 454, үхэр 83, хонь 292, ямаа 244 бүгд 1073 толгой мал хулгайд алдаж, 435.100.000 төгрөгийн хохирол учирсныг тодотгожээ.

Иймээс цаашид дээрх тоо, хохирлын хэмжээг нэмэгдүүлэхгүйн тулд малчид малаа байнгын хариулгатай байлгах, малын зүсийг бүртгэлтэй болгох, “Мал хамгаалах” малчдын бүлэг, нөхөрлөл, ажиллуулах, мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ мэдээллийг орон нутгийн захиргаа болон Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэхийг анхааруулжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

 

Холбоотой мэдээ