Эзэнгүй 500 нохой устгахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-15 13:00:46

Ирэх долоо хоногт эзэнгүй нохой устгах ажлыг эхлүүлнэ гэж Мандалговь хотын тохижилт үйлчилгээний албанаас мэдээллээ.

Хавар, намрын улиралд жилдээ хоёр удаа нохой устгал явуулдаг боловч өнөө жилийн хувьд гурав дахь удаагийн устгалыг эхлүүлэх гэж байгаа юм байна. Нохойны нийлүүлгийн үе тул нохой сүрэглэх нь олширч, хүн уруулсан тухай, ялангуяа өглөө оройд сургуулийн хүүхдүүд нохойд ноцуулж уруулах эрсдэл ихтэй байгаа талаар иргэдээс гомдол санал олон ирж байгаа тул нохой устгалыг дахин хийхээр болсон гэж Тохижилт үйлчилгээний албаны дарга Д.Мөнхцоож хэллээ.

Энэ удаа 500 нохой устгах юм байна. Нэг нохой устгах нийт зардал 8600 төгрөг болж байгаа бөгөөд нохой устгахад зориулсан зардал гэж байдаггүй, дээр нь анчид олдоггүй нь энэ ажлыг зохион байгуулахад багагүй хүндрэл учруулдаг ажээ. Энэ удаад Улаанбаатараас анчид авчрахаар болжээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ