Цахим каталогт 26670 ширхэг ном шивжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 12:30:29

Дорноговь аймгийн Төв номын сан автоматжуулалтын “Lib4U” программын электрон каталогийн хайлтын системийг энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн үйлчилгээндээ шинээр нэвтрүүлжээ.

Цахим каталогийн  хайлтын системд 26670 ширхэг номыг шивж оруулсан  нь 2014 оныхтой харьцуулахад 6866 номоор нэмэгдсэн байна.  Одоогоор электрон  каталогт оруулсан номын дүн 75,0 хувийн гүйцэтгэлтэй  байгаа бөгөөд цахим үйлчилгээ нь номын захиалга болон  уншигчдын бүртгэл мэдээллийн хувьд цаг хэмнэсэн, хөнгөн шуурхай үйлчилгээ  үзүүлэх боломжийг бүрдүүлснээрээ  онцлог аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ