Баруун-Уртад орон сууцны халаалтыг эрт өгхөөр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 10:43:43

Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар  Баруун-Урт хотын  дулааны станц болон  сум суурин газрын халаалтын зуухны үйл ажиллагааг энэ 9 дүгээр сарын 15-наас эхлүүлэхээр болжээ.

Цаг агаар олон жилийн дунджаас эрт сэрүүсэх төлөвтэй байгаа тул ханиад томуу дэгдэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай байдлыг хангах, дулаан хангамжийг зохистой хугацаанд жигдрүүлэх зорилгоор тогтсон хугацаанаас 15 хоногийн өмнө  хэрэглэгчдийг  халаалт дулаанаар хангаж, харин төсвийн байгууллагуудын энэ хугацааны халаалтын үнэ тарифийг тавин хувиар хөнгөлөхөөр  уг захирамжид зааж өгсөн байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд