Улиастайн төвийн тохижилт, замын ажлууд ид хийгдэж байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 10:39:19

Завхан аймгийн төв Улиастай сумын Цэнгэлдэх хүрээлэнгээс төв зам хүртэлх 400 метр хатуу хучилттай зам барих ажlлыг ид хийж байна. 

Мөн Улиастай сумын Өлзийт, Товцог, Жаргалант багт ширхэг ус зайлуулах хоолой барих ажлыг “Тэнгэр-Уул констракшн” ХХК гүйцэтгэж байна.  Өнөөдрийн байдлаар 400 метр замын далангийн суурь, ус зайлуулах хоолойн ажлууд хийгдэж дуусчээ. Замын ажилтай зэрэгцэн Улиастай сумын Жинст багийн төв зам дагуух тохижилт ногоон байгууламжийн 1,6 км замын дагуух явган хүний зам, 13 ширхэг хогийн бункер хийх ажлын гүйцэтгэгчээр Тэсийн бүрд ХХК ажиллаж байна. Одоогийн байдлаар төв зам дагуух 650 метр, Төв тойргийн хажуугийн талбайн явган замын хашлага, хавтан суулгах ажил үргэлжилж байгаа ажээ.

Мөн Улиастай сумын сургуулиудын өмнөх зогсоол хурд сааруулагчтай болж байна. Тодруулбал Улиастай сумын автозам дагуу авто зогсоолууд байгуулах,  Дэвшил, Жавхлант цогцолбор, 4-р сургуулийн өмнөх зогсоолд хурд сааруулагчийг хийж байна.

Товцог багийн 800 метр авто замд хашлага хийх ажлын гүйцэтгэгчээр “Өлзий хутгийн наран” ХХК ажиллаж байна. Одоогоор Чигэстэй рестораны хажуугийн болон урд талын зогсоолын ажлууд хийгдэж дуусах шатандаа оржээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд