Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит футзалын тэмцээн болов
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит футзалын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулав.
Хоёр өдөр үргэлжилсэн энэ тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, БХЯ, ГХЯ, ҮАБЗ зэрэг 13 байгууллагын эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багууд өрсөлдлөө.
Тэмцээний дүн гарахад, эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багуудаас Сангийн яамны тамирчид тэргүүн байр эзэлж, УИХ-ын Тамгын газар, ҮАБЗ-ийн багууд удаалав. Эмэгтэйчүүдээс Барилга, хот байгуулалтын яамны баг шилдгээр тодорч, Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яамны багууд хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Түрүүлсэн багуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит футзалын тэмцээний цомыг Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар гардуулан өгч, тамирчдад баяр хүргэлээ.