Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинэ байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:37:33

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байр, цагдан хорих байр бүхий нэг цонхны үйлчилгээний байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын 750 сая төгрөгийн санхүүжилтээр 7 сарын хугацаанд өөрсдийн хүчээр барьж дуусган ашиглалтанд оруулж нээлтээ хийлээ.

Тус байр нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрдэж буй бөгөөд А хэсгийн байр нь ажлын байр бүхий 14 өрөөтэй нэг цонхны үйлчилгээ, хурлын танхим,  архивын өрөө албан хаагчдын бялдаржуулах өрөө, автомашины гражтай ба  Б байр нь цагдан хорих байр бөгөөд нийтийн шүршүүр, угаалга, индүүний өрөө, хүнсний агуулах, 20 гаруй камертай цагдан хорих өрөөтэй, албан хаагчдын 5 өрөөтэй хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангасан  олон улсын стандартын гэдгийг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга П.Хосбаяр онцолж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ