Уран бүтээлчид спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:08:19

Төв аймагт соёл, урлагийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Б.Дамидинсүрэнгийн нэрэмжит Монголтуургатан театрын уран бүтээлчид 12 сарын 09-нд спортын тэмцээн зохион байгууллаа.

Спортын дөрвөн төрлөөр  гурав дахь жилдээ болсон  уг тэмцээнд таван ангийн 65 уран бүтээлч оролцоход гуравдугаар байранд бүжиг, хоёрт драмм, нэгт хөгжим ангийн хамт олон шалгарч, шилжин явах цомын эзэн болов. Энэ үеэр теартын дарга Д.Баасанжаргал байгууллагынхаа нэрэмжит спортын тэмцээнийг улам өргөжүүлж, бүхий л албан байгууллагын дунд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан юм.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ