"Алтан шанага"-д нэр дэвшигчдийг бүртгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-12 09:53:46

Мянган залуусын дундаас шилдгүүдийг тодруулах "Алтан шанага-2015 " цэнгүүний номинацид нэр дэвшиж, оны шилдгээр өргөмжлөх залуусыг бүртгэж эхэллээ.

Соёл, урлаг, улс төр, шинжлэх ухаан, мал аж ахуй, газар тариалан гэх мэт салбар бүрийн  залуу манлайлагчдын танилцуулагыг 12 сарын 18 хүртэл altanshanaga2015@gmail.com хаягаар  хүлээж аваад, энэ сарын 25-нд болох ёслолын үеэр шилдгүүдийг  нэрлэнэ. "Алтан шанага-2015 " цэнгүүнийг "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо", "Эх нутгийн иргэд" ТББ  найм дахь жилдээ зохион байгуулах аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ